Дэлхийн гимнастикийн холбоо Беларусь, ОХУ-ын тамирчдын хоригийг цуцаллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн гимнастикийн холбоо ОХУ, Беларусийн тамирчдад тавьсан бүх төрлийн хоригийг цуцаллаа. Одоогоос дөрвөн жилийн өмнөд ОХУ-ын тал Украинд халдсанаас хойш ОХУ-ын тамирчид анх удаа улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох боломж бүрдлээ.

Дэлхийн гимнастикийн холбоо 2022 оны гуравдугаар сард ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглож, хоёр улстай холбоотой арга хэмжээ, үндэсний бэлгэдэлд чиглэсэн бүх төрлийн үйлдлүүдийг хориглож байсан юм. Улмаар 2024 оны сүүлээр ОХУ, Беларусийн тамирчдыг Дэлхийн гимнастикийн холбооны далбаан дор тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн боловч төрийн далбаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хориглосон хэвээр байсан билээ.

Ийнхүү ОХУ, Беларусийн тамирчид Дэлхийн гимнастикийн холбоонд хамаардаг уран сайхны гимнастик, хэмнэлтэй гимнастик, акробат, аэробик, трамплин зэрэг таван төрөлд эрх нь бүрэн сэргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top