Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын нутаг дэвсгэрт Оросын цэрэг байрлуулах үүрэг өгсөн тухай БелТа агентлаг мэдээлжээ. Тэрбээр Батлан хамгаалах яам, Улсын аюулгүй байдлын хорооны удирдлагуудтай хийсэн зөвлөгөөний үер ийн үүрэг өгсөн байна.
Лукшенко мөн Беларус ямар ч дайсанд зохих хариу өгнө гэж анхааруулсан байна. Тэрбээр Киев Беларусын эсрэг фронт нээх нь ухамсаргүй хэрэг гээд гэсэн хэдий ч үйл явц эхэлсэн тухай сэрэмжлүүлжээ. Түүний хэлснээр, Украин Беларусын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тухай албан бус шугамаар мэдээлэл авчээ. Лукашенко мөн ОХУ-тай хамтран бүс нутгийн цэрэг байгуулах тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )