Беларусь улсад нэгдүгээр сарын 26-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялж, долоо дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож байгаа тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслол мягмар гарагт буюу өнөөдөр Минскийн Тусгаар тогтнолын ордонд болно.
Беларусын Сонгуулийн төв комиссын дарга Игорь Карпенко ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг зарлаж, ерөнхийлөгчийн тангаргийг өргүүлнэ. Тангаргийн үгийг тус улсын үндсэн хуульд тэмдэглэсэн байдаг ажээ. Тус улсын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор Бүх Беларусын ардын хурлын тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн танхимын депутатууд, Улсын Зөвлөлийн гишүүд, Үндсэн хуулийн шүүх болон Дээд шүүхийн шүүгчдийг байлцуулан баяр ёслолын байдалтай зохион байгуулдаг юм.
Беларусын Сонгуулийн төв комиссын мэдээ баримтаас үзвэл, одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 86,82% саналаар ялалт байгуулсан байна. Сонгуулийн ирц 85,69% хувьтай байжээ.
Сэтгэгдэл ( 0 )