Беларусын Ерөнхийлөгчийн бие сайнгүй харагдав

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко тавдугаар сарын 9-нд Улаан талбайд Ялалтын баярын жагсаалд оролцсоныхоо дараа бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл гарсан билээ.

Ялалтын баярын үеэр бие нь муу байсан гэх тэрбээр уулзалтуудаа цуцалж, олны өмнө гарч ирэлгүй удсан юм.

Тэгвэл эрүүл мэндтэй нь холбоотой дуулианаас хойш Беларусын Ерөнхийлөгчийн зураг анх удаа сошиалд нийтлэгдлээ. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалд оролцсоноосоо хойш олны өмнө гарч ирээгүй, эмнэлэгт хэвтсэн гэгдэж байсан А.Лукашенко зэвсэгт хүчний бэлэн байдалтай танилцах үеэрээ нэг гар нь боолттой байжээ.

 

 

Түүний царай маш ядрангуй, хоолой нь сөөсөн байгаа нь бичлэгээс харагдсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эхорон(202.21.124.129) 2023 оны 05 сарын 17

Амеркууд үгэнд орохгүй бгаа Улсын тэргүүнүүдийг хордуулчихдаг доо түүх бэлэн л бна

0  |  0
Зочин(103.212.119.158) 2023 оны 05 сарын 17

Жинхэнэ эр хүн юм шүү дээ. Браво

0  |  0
Зочин(59.153.114.80) 2023 оны 05 сарын 16

Юу ах нь новичокдчихсон байх оо

0  |  0
Top