А.Лукашенко "нууцаар" тангараг өргөв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Беларусын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Александр Лукашенко  тангараг өргөж, бүрэн эрх нь албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тэрбээр төрийн тэргүүний тангаргыг беларус хэлээр өргөсөн байна.

Тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болж байгаа бөгөөд тус улсын өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүн, соёл, урлагийн зүтгэлтнүүд зэрэг хэдэн зуун хүн оролцож байна.

Тангараг өргөх ёслолыг нууцалж байсан бөгөөд зочид сүүлийн мөчид урилга хүлээн авсан гэж ОХУ-ын Спутник агентлаг мэдээлжээ.

Беларусын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болж, А.Лукашенко 80.1 хувийн санал авсан. Энэ нь түүний зургаа дахь удаагийн бүрэн эрхийг хугацаа юм.

Беларусын сөрөг хүчин болон Европын холбоо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(192.82.75.61) 2025 оны 03 сарын 13

Суудлаасаа буувал буудуулах гээл байгаан байн алдаа кк

1  |  0
БИ(139.5.216.93) 2025 оны 03 сарын 13

БАЛАЙ ХҮМҮҮС ИНГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ

1  |  0
хн(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

манайхан шиг суудлаасаа салах дургуй

1  |  0
Close menu