.png)
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 15,19-ний өдөр хуралдуулахаар товлосон ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 17, 22-ны өдөр болгон өөрчиллөө. Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм.
2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар:
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
- Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
- Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
- “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар:
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/
- Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )