
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.06.19/ хуралдаанаар, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар төлөөлөгчид хэлэлцэж, санал хэллээ.

Тухайлбал, төлөөлөгч Ө.Сумъяабаатар, Ү.Оюунзул, Г.Батбаяр, Ч.Батзориг, Ж.Батбаясгалан нар төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ажлын уялдааг хангах, мэдээллээ нийтэд ил тод болгох, ялангуяа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар иргэдэд тодорхой мэдээллүүд өгөхийг нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагад анхааруулсан юм. Мөн Нийслэлийн ИТХ-аас төсвийн гүйцэтгэл, урсгал зардал, хөрөнгө оруулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллахыг санал болгов.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл дээр дүүргүүдэд нэн яаралтай шийдвэрлэх газар чөлөөлөлтийн зарим асуудлыг, дүүргийн төсвөөр шийдэх зарчмаар нэмэх шаардлагатайг төлөөлөгчид Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатарт чиглэл болгож, гүйцэтгэл үр дүнг хагас жилээр танилцуулж байхыг хүсэв. МАН-ын бүлгээс дээрх хоёр асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжив.

Сэтгэгдэл ( 0 )