
Голомт банк иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Samsung Pay нэвтэрснээр Голомт банкны харилцагчид одооноос Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.
Samsung Pay төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны Visa болон UnionPay брэндийн шинэ картыг холбох боломжтой бөгөөд Голомт банкны зүгээс картаа амжилттай холбосон шинэ хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн урамшууллыг яг одоо хэрэгжүүлж байна.
Урамшуулал №1
Samsung Pay-д Visa болон UnionPay брэндийн картаа амжилттай холбож, анхны гүйлгээгээ хийсэн харилцагчдад мөнгөн урамшуулал олгоно.
Мөнгөн урамшууллын хэмжээ:
Урамшууллын хугацаа: 2026.07.22-2026.09.04
Урамшуулал №2
Samsung Pay-д Visa болон UnionPay брэндийн картаа холбосон харилцагчдад худалдан авалт хийх бүрд нь лояалти оноо олгоно. Харин та цуглуулсан оноогоороо Flash Deal-д оролцон Samsung брэндийн бүтээгдэхүүнээс уралдаж авах боломжтой. Flash Deal-ийн урамшууллууд Лхагва гараг бүр SocialPay аппликэйшний “Лояалти цэс”-д задрах юм.

2026.07.29-2026.08.04-ний хооронд Samsung Pay-д картаа холбон 200,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.
Бэлэг задрах хугацаа: 2026.08.05-ны 15:00 цагт
2026.08.05-2026.08.11-ний хооронд Samsung Pay-д картаа холбон 400,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.
Бэлэг задрах хугацаа: 2026.08.12-ны 15:00 цагт
2026.08.12-2026.08.18-ны хооронд Samsung Pay-д картаа холбон 1,000,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.
Бэлэг задрах хугацаа: 2026.08.19-ний 15:00 цагт
2026.08.19-2026.08.25-ны хооронд Samsung Pay-д картаа холбон 2,000,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 10,000 лояалти оноо олгоно.
Бэлэг задрах хугацаа: 2026.08.26-ны 15:00 цагт
Та хараахан Голомт банкны Visa болон UnionPay брэндийн картгүй бол SocialPay аппликэйшнээр Виртуал картаа идэвхжүүлээд Samsug Pay-д холбон ашиглах боломжтой.
Харин идэвхжүүлсэн картаа дараах зааврын дагуу Samsung Wallet-даа холбоорой.


Сэтгэгдэл ( 0 )