Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуурга байх төлөвтэй байна.
Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Хур тунадасны хувьд энэ сарын 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )