SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Э.Тэргэл | Zindaa.mn
40 минутын өмнө

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохон артистууд ирж оролцох юм. Харин Голомт банкны зүгээс харилцагчдадаа зориулан тус тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах онцгой боломжийг санал болгож байна.

SocialPay аппликэйшний хэрэглэгчид “Лояалти-Купоны дэлгүүр” цэсээс Super Concert-ийн Энгийн болон Fanzone тасалбарыг дараах үнээр худалдан авах боломжтой.

  • Энгийн тасалбар 38% off - 99,000₮
  • Fanzone тасалбар 21% off – 229,000₮

Хямдралтай тасалбар хэрхэн авах вэ?

  • SocialPay аппликэйшн – Лояалти цэс рүү орно.
  • “Купоны дэлгүүр” дээр дарж орно.
  • Худалдан авах тасалбарын төрлөө сонгож, төлбөрөө төлнө.

Мөн үүнээс гадна тасалбар худалдан авахдаа Голомт банкны кредит картаар төлбөр төлсөн хүмүүст TICKET CASHBACK хөтөлбөрөөс 20%-ийн буцаан олголт нэмж олгож байгаа шүү.

Хямдралтай тасалбарын тоо хязгаартай тул амжиж тоглолтын тасалбараа худалдан аваарай.


SocialPay аппликэйшн татах бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top