Төрийн өмчийн хорооны удирдлагууд “Төрийн банк”-ны удирдлагуудтай уулзалджээ. Уулзалтаар “Төрийн банк”-ны өнөөгийн байдал, үйл ажиллагааны түвшин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хүрэх үр дүнгийн талаар Хорооны удирдлагуудад танилцуулсан байна.
Тус банкны тухайд, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 348 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан, мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэний чулуу худалдан авах, худалдах хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
Уулзалтанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од, Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл, Төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрэвгийлхам мөн“Төрийн банк”-ны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Санхүү, удирдлагын газрын дарга Ж.Болормаа, Бизнес, хөгжлийн хэлтсийн захирал А.Ганбаатар нар оролцлоо.
Төрийн өмчийн хорооны удирдлагууд тус банкны удирдлагуудтай мэдээлэл солилцсоны дараа “Төрийн банк” бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх ёстой талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )