2008 оны хямрал зөвхөн ”бие халаалт” нь байсан, жинхэнэ том хямрал тун удахгүй ээ!

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Питер Шифф: “АНУ яг Титаник усан онгоц шиг болчихоод байна, харин би хүмүүсийг миний аврах завинд суухыг ятгахаар оролдож байна... АНУ уруу жинхэнэ санхүүгийн сүйрэл ойртон ирж байгааг би урьдчилан харж байна”.

Та яагаад энэ тэрбумтнууд улам л их баяжаад байхад харин үлдсэн бүх хүн төрөлхтөн өрөөс өрөнд, хямралаас хямралд амь зууж байгаа вэ гэдгийг хэзээ нэгэн цагт эргэцүүлэн бодож байсан уу?!

“Би тэрбумтнуудыг судалдаг, энэ бол миний ажил. Хэрэв бүүр тодорхой хэлэх юм бол, би эдгээр хөрөнгө оруулагчид хэрхэн яаж хөрөнгө оруулалтаасаа асар их ашиг хонжоо байнга унагаад байгааг судалдаг хүн”.

2006 онд Питер Шифф олон том хөрөнгө оруулагчидтай нүүр тулан уулзаж [тэдний “ач буянаар”] улам ойртон ирж байгаа санхүү-эдийн засгийн хямралын тухай тэдэнд урьдчилан сануулахыг оролдож байсан юм. Гэвч тэд нар түүнийг шоолон инээлдээд өнгөрсөн билээ...

Тэрээр юуны өмнө дансан дээрхи бүх хадгаламжууд, тэтгэврийн бүх дефозит дансууд болон үл хөдлөх хөрөнгө нь тун удахгүй юу ч биш болохоос өмнө жирийн америкчуудыг санхүүгийн зах зээл дээрээс активуудаа татан авч өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахыг ойлгуулахыг хичээж байсан юм.

Түүний энэ сануулгыг маш бага хүмүүс сонсож зохих арга хэмжээ авсан байсан ба харин дараа нь 2008 онд юу болсныг бүгд мэдэх билээ.

Одоогоос 6 жилийн өмнө түүнийг шоолон инээлдэж байсан нөгөө л санхүүгийн "шинжээчид" яг урьдын адил нөгөөхөө хийсээр л байна. Олон олон том улстөрчид, том банкирууд, голлох эдийн засагчид "хямралын хамгийн хүнд үе дууссан, одоо дэлхийн эдийн засаг “эрүүлжиж” байна" гэж мэдэгдсээр байгаа.

Питер Шифф дахиад л тэдэнтэй санал нийлэхгүй байна:

“Бид 2007/8 оныхоос ч хамаагүй илүү аймшигтай эдийн засгийн хямралын өмнө зогсож байна. Биднийг долларын уналт, бодлогын хүүгийн огцом өсөлт хүлээж байна... Хямд зээлэн дээр тогтнож байгаа манай бүх эдийн засаг энэ турь муутай тулгуурыг нь авангуут нуран унах болно”.

Эдийн засаг эрүүлжиж байгаа гэх “худлаа” статистик мэдээллүүд гарсаар байгаа боловч АНУлсыг урьдын адил 16 их ная долларын асар том “сансарын" өр ба одоо эцэс төгсгөлгүй шинэ долларууд хэвлэн торгоож байгаа хоёр нийлээд хорт хавдар шиг идсээр байна.  

Шиффийн үзэж байгаагаар, эдгээр цифрүүд нь АНУ-ын эдийн засаг амьдрах чадваргүй болсныг мөн Төв банк - Холбооны Нөөцөд үнэмшиж болох ямар нэг гарц, ямар ч стратеги бодлого байхгүй байгааг харуулж байгаа ажээ...

Энэ хямралыг эргүүлж болохгүй ээ, гарцаагүй болно гэдэгт Шифф итгэлтэй байна. “Обамагийн хоёр дахь хугацаа дуусахаас өмнө бид хамгийн ёроолд унасан байх болно. Харин хөрөнгө оруулагчид энэ асуудалд анхаарлаа ч хандуулахгүй байна”.

“Бидэнд энэ бүх өрийн ард юу ч байхгүй шүү дээ. Бид нар их наядуудаар тоологдох их өртэй. Энэ их өрөө ДНБ-тэйгээ, төлөөгүй өртэйгөө харьцуулаад үз дээ. Хэрэв бид Европын холбоонд байсан бол биднийг аль эрт “хаалганы цаана гаргаад тавьчих” байсан юм”.

“АНУ-ын эдийн засаг эрүүлжихгүй байгаа гэдгийг Холбооны Нөөц мэдэж байгаа. Энэ эдийн засаг нь бодлогын хүүг зохиомолоор доогуур барьж байнга мөнгө хэвлэн цутгаж байгаа учраас л тогтож байна. Хэрэв цааш ингэж үргэлжлэх юм бол эдийн засаг маань зүгээр л дэлбэрчихнэ”.

Питер Шифф хамгийн сүүлд бичсэн “Жинхэнэ хямрал: Яаж өөрийгөө болон улс орноо аврах вэ” номондоо энэ “жинхэнэ сүйрэл” нь Агуу их хямралаас ч илүү аймшигтай байх болно гэж бичиж байна.

"Ажилгүйдлийн түвшин тэнгэрт хадаж итгэл найдвар шавхагдана. Хамгийн аймшигтай нь, доллар бүр нэгмөсөн нуран унаж “бүх хуримтлалуудыг юу ч биш болгож хэрэглэгчдийг сансарын үнүүдтэй ганцааранг нь нүүр тулган хаяна”.

“Бидний хийж чадах бүх зүйл гэвэл ирээдүйн энэ хямралд бэлтгэх юм. Хэрэв зөв арга хэмжээнүүд авч нөхцөл байдлыг хянах юм бол энэ сүйрлийг тэсч даван гарч чадна”.

2007/2008 оны санхүүгийн хямралд хүргэсэн үндсэн суурь асуудлуудын нэгийг нь ч шийдвэрлээгүй гэдгийг бид бүхэн ойлгох ёстой. Эсрэгээрээ, одоо нөхцөл байдал зөвхөн гүнзгийрсээр байна.

Одоогийн энэ улстөрчид өөрчлөгдөхгүй ээ, ийм учраас Вашингтонд ямар нэг өөрчлөлт гарахыг хүлээх хэрэггүй юм. Одоо Уолл-Стриит дээр хуйвалдаан хээл хахууль урьд өмнө байгаагүйгээр ид цэцэглэж байна. Төв банк долларыг үнэгүйдүүлж байна. Энэ хүмүүс ойртон ирж байгаа төгсгөлөө харахгүй хүсэхгүй байна. Нөгөө тэр [капиталист] тулгын чулуу гэгч нь америкийн эдийн засгийн энэ барилгаас суга үсрэн нуран унахаас нааш тэд нар эцсээ хүртэл энэ замаараа явах болноо...

2008 оны хямрал зөвхөн урьдчилсан бэлтгэл нь байсан, жинхэнэ хямрал тун удахгүй ээ гэдэгт Питер Шифф итгэлтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.92) 2013 оны 05 сарын 14

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааaaa

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.92) 2013 оны 05 сарын 14

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааa

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.168.92) 2013 оны 05 сарын 14

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
aaa(121.163.56.227) 2013 оны 05 сарын 14

Одоо хямрал болвол манай улс будаа. Бөөн өр

0  |  0
guts(122.201.18.131) 2013 оны 05 сарын 14

gutsoo

0  |  0
Top