Гэрээ хийгээд л...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Адам Смитийн институтын зохион байгуулсан “Орос ба Хамтын нөхөрлөлийн орнуудын нүүрс” сэдэвт саммит дээр Хятадын олон улсын нүүрсний трейдер Tader Coal SCM Co компани 2013 онд Оросоос 2-3 сая тонн нүүрс авахаар төлөвлөж байна гэж уг компанийн дэд захирал, олон улсын дивизионы удирдах захирал Фил Рен “Прайм” агентлагад мэдээлэв.

Фил Рен хэлэхдээ 2012 онд Tader Coal оросын зах зээл дээрээс анх удаа 400 мянган тонн нүүрс авсан аж. Ингээд 2013 онд компани Оросоос авах нүүрсээ 5-7,5 дахин өсгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн жил Оросын нүүрсний томоохон үйлдвэрлэгч СУЭК болон Сибирский антрацит (Новосибирск) хоёроос нүүрс авсан гэж дэд ерөнхийлөгч ярив.

СУЭК-тэй хэд хэдэн уурхайгаас сарын гэрээгээр, харин Сибирский антрациттай жилийн гэрээ хийсэн аж. Энэ жилийн авалтын 60%-ийг металлургийн нүүрсээр (кокс болон антрацит), 40%-ийг эрчим хүчний нүүрсээр хийсэн байна. Түүнийгээ Хятадын металлург, эрчим хүч, цементийн болон бусад компаниудад нийлүүлэх аж.

Оросын нийлүүлэлт төмөр замын тарифын боломжит өсөлтөөс хүчтэй хамааралтай, энэ тариф нь нүүрсний эцсийн үнэд ихээхэн нөлөөлдөг. Хэрэв Оросын нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай байх юм бол Tader Coal Оросоос цаашид нүүрс авах хэмжээгээ нэмнэ гэж тэр нэмж хэлсэн байна.\

Tader Coal одоо СУЭК, Сибирский антрацит хоёроос гадна оросын нэлээд олон нүүрс үйлдвэрлэгчидтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд тэдний нэрийг зарлах болоогүй аж. Рен жилийн 2-3 тоннын хэмжээ бол хэтдээ Оросын зах зээлээс авах гэсэн Tader Coal-ын хамгийн бага хэмжээ гэж хэлсэн байна.

ОХУ 2012 онд нүүрс олборлолтоо 5,3 хувь нэмж, 354 сая тонн болголоо гэж Оросын Эрчим хүчний яам саяхан энэ 5 дугаар сарын 21-нд мэдээлэв. Энэ нь зөвлөлтийн үеэс хойш хамгийн дээд үзүүлэлт болсон аж.

Оросын Эрчим хүчний яамны мэдээлж байгаагаар Орос 131 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Чингэхдээ ихэнхи нүүрсээ Ази Номхон далайн бүс нутагт гаргаж байгаа бөгөөд Орос нийт экспортынхоо 38 хувийг Ази номхон далайн бүс нутагт гаргасан байна.

Манайх ч яахав, сонгууль хийхээс өөр чадах юм байх биш…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top