МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ,
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ ТАНАА
Шинэчлэлийн засгийн газар, УИХ-аас “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталж, уг бодлогын хүрээнд “МИАТ” ХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч В767-300ER агаарын хөлгийн санхүүжилтын асуудлыг амжилттай шийдснээр Монгол Улс өөрийн эзэмшлийн шинэ агаарын хөлөгтэй боллоо.
Монголын Нисгэгчдийн холбоо, Агаарын Тээврийн Инженер Техникийн Ажилчдын холбоод нь иргэний агаарын тээврийн цаашдын хөгжил, агаарын хөлгийн парк шинэчлэлтийн асуудалд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Шинэчлэлийн засгийн газраас иргэний агаарын тээврийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, эрчимтэй хөгжлийн эрч хүчийг тэтгэгч тээврийн салбарын цөм болсон МИАТ ХК-ний нийт хамт олон улс орны хөгжлийн энэ цаг үед ачааны хүндээс нь Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэчлэлийн их үйлсэд хамтын хүчин чармайлт гарган зүтгэх болно.
Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэж буй Шинэчлэлийн Засгийн Газрын үйлсэд өндөр их амжилтыг ерөөн, Монгол улсад иргэний агаарын тээвэр үүсэж хөгжсний 88 жилийн түүхт ойн мэндийг дэвшүүлж байна.
АГААРЫН ТЭЭВРИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )