Бен Бернанке эндүүрсэн байж мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке сенатын хамтарсан комиссын өмнө ээлжит тайлангаа тавьсан нь анхаарал татсан мэдээллүүдийн нэг болж байна. Түүний тайланд дурдсан мэдээллүүдээс илүүтэй анхаарал татаж байгаа нь одоо хэрэгжүүлж байгаа “QE” программыг цаашид багасгах, бууруулах боломжтой гэсэн байр суурь байв. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд ахиц гарвал энэ хэмжээ ойрын үед буурах магадлалтай байгаа талаар ярьлаа. Харин шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын үйлдвэрлэлийн түвшин сүүлийн 7 сарын хамгийн доод түвшинд хүрсэн мөн дэлхийн бусад улс орнуудад ч эдийн засгийн байдал таагүй байгаа мэдээ гарсаар байгаа тул ойрын үед мөнгөний сул бодлогоо үргэлжлүүлэх магадлал өндөр гэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top