Төв банк мөнгө үйлдвэрлэдэг газар биш. Гэтэл арилжааны банкаар дамжуулан мөнгө тарааж байгаа юм. Арилжааны банкны хадгаламжийн доод талын хүү 10 хувьтай байгаа. Гэтэл түүнээс гурав дахин бага 3-4 хувийн хүүтэй мөнгийг дахиад өөр хүмүүст өгч байна. Тухайлбал, махны үнийг тогтворжуулахын тулд өгсөн 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өгсөн. Энэ эрсдэлийг хэн хариуцах, иргэдийн хадгаламжийг яаж эргүүлж нөхөх вэ гэдэг асуудал ид яригдаж байхад бондын мөнгө дансанд орж ирсэн. Тэгээд бондын мөнгөний нэлээд хэсгийг арилжааны банкуудад долоон хувийн хүүтэй өгсөн. Хүүгийн хувьд зөрөөнүүд гарч байгаа. Энэ хооронд Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас борлогдсон. Энэ нь 11-13 хувийн хүүтэй. Бага хүүтэй мөнгө өгч байгаа юм шиг хэрнээ цаанаа Төв банк Засгийн газрын бондыг өндөр хүүтэйгээр авч энэ зөрүү дээр арилжааны банкууд эрсдэлээ үүрч, алдагдалгүй байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл үүний цаана татвар төлөгчдийн мөнгө явж байгаа шүү дээ. Ирээдүйд бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг татвар төлөгчид төлнө. Тиймээс энэ асуудлыг байнга хянаж байх нь зүйтэй.
Сэтгэгдэл ( 1 )
шал худлаа шоучин алиа салбадай