Марио Драги сулыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Евро бүсийн эдийн засаг таамаглаж байсны дагуу өсч байгаа ба энэ оны эцэс гэхэд Европын төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний сул бодлогын  үр нөлөө  илүү тод харагдах болно гэж Европын төв банкны тэргүүн Марио Драги хэллээ. Тус банк тавдугаар сарын хуралдаанаар бодлогын хүүгээ бууруулсан ба ажилгүйдлийн түвшин санаснаар буурахгүй байгаа нь мөнгөний сул бодлогоо үргэлжлүүлэх гол шалтгаан болж магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Ирэх пүрэв гаригт Европын төв банкны ээлжит хуралдаан болно. Энэхүү хуралдаанаар бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал өндөр гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top