АНУ-ын төв банк сар бүр 85 тэрбумын бондын худалдан авалт хийж байгаа. Тэгвэл тус улсын эдийн засгийн суурь бат бөх байгааг албаны хүмүүс хэлж байна. Харин цаашид шаардлагатай бол бодлогын өөрчлөлт хийх болно гэж буй юм. АНУ-ын иргэд хэрэглээгээ бууруулж бага зарцуулах болсон нь сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт болоод байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцэн инфляцийн түвшин тогтмол буурч байгаа нь тус улсын төв банк бондын худалдан авалтаа үргэжлүүлнэ гэсэн хүлээлтийг баталж байгаа хэрэг болж байна.
Сэтгэгдэл ( 0 )