Брэнт маркийн түүхий тосны үнэ өнөөдөр 103.37 ам.доллар байна. Энэ нь өсөлттэй байгаа үзүүлэлт. Гэхдээ тосны үнэ унах байдал өнгөрсөн өдрүүдэд давамгайлж байлаа. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Лайт төрлийн 7-р сард нийлүүлэгдэх нөхцөлтэй түүхий нефтийн фьючерс ханш “New York Mercantile Exchange” дээр 1.20 ам.доллароос өсч 95.35 ам.долларт хүрч арилжаалагдаж байсан бол Брент түүхий нефть “ICE Futures Europe Exchange” дээр 1.68 ам.доллароор өсч 104.30 ам.долларт хүрсэн. Тэгсэн хэдий ч эргээд лхагва гаригт буурсан нь Олон улсын валютын сангаас дэлхийн номер нэг хэрэглэгч орон болох БНХАУ-ын эдийн засаг 2013 онд 7.75 хувиар тэлнэ гэж өмнөх таамаглалаа бууруулсантай холбоотой байлаа. Тус байгууллагын үйл ажиллагааны тэргүүн захирал “David Lipton” Бээжинд болсон нэгэн хурал дээр тус улс эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд маш зоримог шийдвэр гаргах хэрэгтэйг онцолсон байна. Улмаар түүхий нефтийн ханш долоо хоног дуустал буурсан төдийгүй сүүлийн 2 сар дарааллан буурч хаагдлаа. Учир нь 5-р сарын 31-ний өдөр түүхий нефть экспортлогч орнуудын холбоо болох ОПЕК-ын уулзалт өндөрлөж хурлаас нэг өдөрт 30 сая баррель нефть олборлох хэмжээгээ өөрчлөхгүй шийдвэр гаргасан төдийгүй АНУ-ын түүхий нефтийн нөөц 397.60 сая баррель буюу 1931 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн ба Лайт төрлийн 7-р сард нийлүүлэгдэх нөхцөлтэй түүхий нефтийн фьючерс ханш 92.55 ам.доллар, Брент түүхий нефть 100.97 ам.доллар хүртэл тус тус буурсан үзүүлэлттэй гарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )