Германы БСАП компани Монголд хөрөнгө оруулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Герман улсын хими, пластик, газар тариалангийн хортон шавьж устгагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч БСАП компани Монгол, Мянмар, Лаос, Камбож зэрэг зах зээл нь дэлхийд бүрэн нээгдээгүй улсуудыг сонгон авч хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Европын эдийн засгийн хямрал, Ази номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хурдацтай байгаатай холбоотойгоор БСАП компани Ази, номхон далайн бүс нутагт 10 тэрбум евро буюу 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж,  үйлдвэр барих, 2020 он гэхэд  9,000 ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөө боловсруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa (182.160.54.210) 2013 оны 06 сарын 07

baigali orchind xaltai yildveree l mongold oryylj irj baigaa yum biz dee

0  |  0
Top