Төсвийн тогтвортой байдлын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хуулийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор Дэлхийн банкнаас дараах зүйлийг хэлж байгаа юм. Монгол Улсын орлогын түвшин бага, хүн амын дийлэнхийг залуучууд эзэлж байгаа өнөөгийн нөхцөлд хадгалах бодлого зохимжүй учир Аляскийн байнгын сан, Норвегийн тэтгэврийн сантай төстэй сан хэрэггүй гэж үзэж байна.
Харин эдийн засгийн мөчлөгийн далайц их байдаг туршлагаас үүдэн мөчлөгийн далайцыг багасгах арга хэмжээ авч, түүхий эдийн үнэ таатай байгаа нөхцөлд ТТС-даа хангалттай хөрөнгө хуримтлуулах зорилт тавих хэрэгтэй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уул уурхайн бус тэнцвэржүүлсэн орлогыг тооцохоор өөрчлөлт оруулах шаардлагатай.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 2% хүртэл хэмжээний алдагдалтай гарах боломжийг эерэг тоо болгон өөрчлөх шаардлагатай.
Хүний хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангийн аль аль нь уул уурхайн салбарын татвар, лицензийн төлбөрөөс санхүүждэг. Одоогийн байдлаар уул уурхайгаас орж ирэх орлого тус хоёр санд ямар зарчмаар хуваагддаг нь тодорхой бус байна. Иймд тухайн тохиолдолд Төсвийн тогтворжуулалтын санд илүү ач холбогдол өгөх нь хэрэглээг биш хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого болно гэж үзэж байгаа аж.
Монгол Улсын Хөгжлийн банк, Хүний хөгжлийн сангийн зардлыг төсвийн зардалтай нэгтгэн зардлын нэгдсэн бодлого барих, мөн энэ төрлийн төсвөөс гадуур зарцуулалттай байгууллага шинээр бий болгохгүй байх шаардлагатай гэж үзсэн байна
Сэтгэгдэл ( 0 )