Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компани 4 тэрбумын алдагдалд оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компани  санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг ТӨХ-ны дарга газар дээр нь очоод үзээд мэдсэн байна. 21 дүгээр зууны хүмүүсийн байнгын хэрэглээ буюу талх шиг нь болсон цахилгааныг энэ компани 113 төгрөгийн зардлаар үйлдвэрлэж, түгээхдээ 84 төгрөгөөр борлуулж байгаа нь алдагдалд оруулж байгаа талаар үйлдвэрийнхэн хэлж байна. Тиймээс үнэ тарифт өөрчлөлт оруулах шаардлага байгааг нэгдүгээрт онцлоод хоёрдугаарт, УБЭҮ-ийн 100 төгрөгөөр авдаг байсан цахилгааны худалдан авалт нь жил ирэх тутам буурч байгаагаас цахилгааны дундаж үнэ буурч тэрбум төгрөгийн алдагдалд хүрээд байгаа юм байна.

Үнийн алдагдлаас гадна өртөг зардлын 3 тэрбум нийтдээ 4 тэрбумын алдагдалтай буюу санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа энэ компанийн хувьд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах тал дээр дахин ярилцах, орон нутгийн өмчийн ижил үйл ажиллагаа явуулдаг компанийг өөрсдийн харъяанд авч үйл ажиллагаагаа нэгтгэх боломжийг эрэлхийлж байгаагаа Засаг даргад уламжилж өгөхийг ТӨХ-ны даргаас хүсээд, урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болон компаний цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд ЭХЯ-наас татаас авах хүсэлтэй байгаагаа ТӨХ-ны даргад дуулгажээ.

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар:“Монголын нийгэмд үгүйлэгдэжбайгаа нэг зүйл бол хариуцлагын тогтолцоо бөгөөд тухайлбал,  салбарын сайдын өмнө алдагдалтай ажиллаж байгаа 24 компанийг алдагдалгүй ажиллууна гээд  хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа бол та бүхэн ЭХЯ-ны өмнө, ТӨХ-ны өмнө алдагдалгүй ажиллуулах хариуцлага хүлээгээд явж байна.

Тиймээс нэгдүгээрт бүтэц зохион байгуулалт, удирдлага менежментэд анхаарах, хоёрдугаарт ажлын уялдаа холбоогоо сайжруулах буюу удирдлагууд нь ажилчидтайгаа, компани нь бусад төрийн өмчийн компаниудтай, орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж бие биенийгээ дэмжсэн ажил хэргийн гэрээ санамжаар зохицуулан зохион байгуулах нь чухал байна. Бид ч төрийн компаниудаа хоорондоо хамтарч ажилладаг байх тал дээр анхаарч байгаа хэмээгээд эцэст нь хүнээ дэмжсэн бодлого хэрэгтэй байгааг онцолсон юм. Дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, энгийн цахилгаанчнаас гарч болох уран санаа сэдлээр дотооддоо шинэчлэл хийх, ажилчдын нийгмийн асуудал болон боловсролын тал дээр дэмжиж ажиллахыг сүлжээний удирдлагуудад санууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(202.9.47.132) 2013 оны 06 сарын 10

тэр бумаар нь улсыг алдагдалд оруулж хэдэн дарга нар нь тоншдог аргуудын нэг.

0  |  0
Top