Зээлийн батлан даалтын сан анхны батлан даалтаа гаргажээ.
Банкны шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө нь хангалтгүйгээс болж зээл авч чадахгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих уг сан энэ удаад барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг компанид 250 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний батлан даалт гаргасан гэнэ.
Зээл авсан компани хөөсөнцөр хавтан үйлдвэрлэдэг бөгөөд Зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкны шалгуурыг хангаж, “Капитал” банкнаас мөнгөө авсан байна.
Тус сангийн хувьд энэ жил нийт 50 хүртэлх тэрбум төгрөгийн батлан даалт гаргах бөгөөд эхний ээлжинд Төрийн банк, “Голомт” банк, “Капитал” банктай хамтран ажиллаж байгаа аж.
Дашрамд дурьдахад зээл хүсэгч нь эхлээд арилжааны банкинд үйлдвэрлэл эрхэлдэг гэрчилгээ болон банкнаас шаарддаг бүх бичиг баримтыг бүрдүүлэн өгөх юм.
Сэтгэгдэл ( 0 )