Эх орон минь эдийн засгийн алуурчдын золиос болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Өнөөгийн хоосон амбицнаас өөр юмгүй, "нохой залиа" ухаан гэж эндүүрдэг мунхаг улстөрчид, тэдний цээжээрээ хамгаалан зүтгүүлж байгаа харийн үзэл суртал, эдийн засгийн номлол загвар нь Монгол орныг, монголын ард түмнийг мөнгө санхүү, эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд гээд БҮХ ТАЛААРАА эдийн засгийн алуурчдын золиос болгожээ.

Энэхүү аймшигт үйл явцын төгсгөлийн шат болох Монгол улсыг, манай ард түмнийг, хойч үеийг маань хэзээ ч төлж барахгүй асар их гадаад өрийн дөнгөнд хийх ажиллагаа ид өрнөж байна... Тэд толгойныхоо эргээг гаргаагүй байж элдэв гоё нэртэй ажлууд, хөтөлбөрүүдийг гаднынхны зөвлөгөөгөөр сэдэж эцэст нь тэднээс асар их хэмжээний доллар, еврогийн зээлүүд авах замаар улс орноо, ард түмнээ өрөнд унагаж байгаагаа ч мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Одоо үүнийг Монгол хүн бүр сэхээрч ухаарах, бид тус тусдаа амин хувиа бодох бус харин бид нар бүгдээрээ нэг эх оронтой, нэг л хувь заяатай гэдгээ ойлгох цаг иржээ.

Сэхээрэхтүн, ухаарахтун!

Эвлэлдэн нягтарч эргэн нэгдэцгээе!

Үүнд л бидний эрүүл ухаан, эрч хүч бий !




Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" (2012) номоос авав.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top