Өмнөд Солонгос зөвхөн Ойрхи Дорнодын царайг хараад байлтгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Дэлхийн зах зээл дээр баррель түүхий нефтийн үнэ 103.27 ам.доллар байна. Ер нь нефтийн ханш харьцангуй тогтвортой байгаа юм. АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний нөөц 1 сая баррелиар огцом буурсан тухай мэдээ өнгөрсөн долоо хоногийн турш хар алтны үнэ өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Мөн Өмнөд Солонгос улсын зүгээс тус улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг зөвхөн Ойрхи Дорнодоос хангахад учир дутагдалтай болж байгаа ба цаашид Атлантын далайн бүсийн газрын тос олборлогчдоос худалдан авалт хийж эхлэх талаар мэдээлэл хийсэн нь үнэ өсөхөд түлхэц үзүүллээ. Англи улсын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа доголдсон тухай мэдээ газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд асуудал гарч болзошгүй байгааг мөн харуулжээ. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн мэдээ буюу 5-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээгдэж байснаас өндөр гарсан нь газрын тосны үнэ өсөлттэй хаагдахад нөлөөлжээ.Ерөнхийдөө долоо хоногийн турш Лайт төрлийн 7-р сард нийлүүлэгдэх нөхцөлтэй түүхий нефтийн фьючерс ханш 96.03 ам.доллар, Брент түүхий нефть 104.56 ам.доллар хүртэл тус тус өссөн гэдгийг шинжээчид тэмдэглэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top