Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа боллоо. Төв банк арилжааны банкуудад 1437.54 төгрөгийн хаалтын ханштайгаар 57.5 сая ам.доллар, 234.45 төгрөгийн хаалтын ханштайгаар 84 сая юань тус тус худалдлаа. Мөн банкуудад 235 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Харин банкны ирүүлсэн форвард саналыг Монголбанк биелүүлээгүй юм.
Валютын дуудлага худалдааны тухай тодотгоход, валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )