“S&P” рейтингийн агентлаг АНУ-ын засгийн газрын зээлжих зэрэглэлд өгөөд байсан сөрөг үнэлгээгээ тогтвортой гэсэн төлөвт шилжүүлсэн нь ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн юм. Гэхдээ Япон улсын төв банкны ээлжит хурал болж, одоогийн хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь, мөн зах зээл дээр ирэх долоо хоногт болох АНУ-ын Холбооны нөөцийн банкны хурлын талаар яригдаж эхэлсэн ба бонд худалдан авалтын хөтөлбөр зогсоно гэсэн хүлээлтээс үүдэн чангарсан ам.долларын ханш эргээд суларсан үзүүлэлттэй байна. Ам.долларын голлох валютуудын эсрэг ханшийн индекс сүүлийн 4 сарын доод түвшинд хүрсэн байна. Гэхдээ АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ өссөн болон шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан гэсэн сайн мэдээ гарсан нь ам.долларын ханшийн уналтыг хязгаарлаж байлаа. Мөн үүнтэй холбоотой еврогийн ам.долларын эсрэг ханш сүүлийн 4 сарын дээд түвшингээс эргээд бага зэрэг суларсан байна. Иений ам.доллар, еврогийн эсрэг ханшууд дөрвөн өдөр дараалан чангарч, долоо хоногийг өндөрлүүллээ.Томоохон төв банкууд мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа нь хөрөнгө оруулагчдыг эсрдэлээс зайлсхийхэд хүргэж байна хэжээн шинжээчид дүгнэж байв. Ийнхүү ам.долларын иений эсрэг ханш 2009 оны 7-р сараас хойшхи нэг долоо хоногийн хамгийн том уналтаа хийж 94.34 хүрсэн нь мөн сүүлийн 2 сарын доод түвшин болжээ.
Харин дотоодын зах зээл дээрх ам.доллар, юаний ханшууд долоо хоногийн сүүлийн хоёр өдөр чангарах хандлагатай болсон байгаа. Монголбанкны дуудлага худалдаагаар өнгөрсөн долоо хонгогт 20 сая ам.доллар, 97 сая юань зах зээлд нийлүүлэгдсэн ч хангалтгүй байсан юм.
Өчигдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудад 1437.54 төгрөгийн хаалтын ханштайгаар 57.5 сая ам.доллар, 234.45 төгрөгийн хаалтын ханштайгаар 84 сая юань тус тус худалдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )