Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөн шар металлд нэмэр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Дэлхийн зах зээл дээр унци алтны ханш 1,328.60 ам.доллар байна. Ер нь алтны ханш холимог дүр зурагтай байгаа. Өнгөрөгч долоо хоногт зээлжих зэрэглэлийн “Standard & Poor’s” агентлагаас АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг эргэн хянаж, өсгөж магадгүй гэсэн мэдээний үр дүнд алтны үнэ шинэ долоо хоногийг бага зэргийн өсөлттэй эхлүүлсэн. Гэвч дараагийн өдөр 3 долоо хоногийн доод түвшиндээ хүртэл буурсан бөгөөд үүнд Япон улсын төв банкнаас бондын зах зээлээ тогтворжсон хэмээн үзэж, эдийн засгаа эрчимжүүлэх шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхгүй хэмээн мэдэгдсэн нь нөлөөлжээ. Харин дараагийн өдөр алтны үнэ эргэн сэргэсэн ба үүнд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт болон ам.долларын ханшийн сулралт нөлөөлсөн байна. Пүрэв гарагт АНУ-ын 5 дугаар сарын жижиглэн худалдаа болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээ эерэг үр дүнтэй гарснаар алтны ханш эргэн буурсан. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын хувьцааны зах зээл дахин буурч мөн тус улсын зүгээс Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөнд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн нь алтны ханшинд эерэгээр нөлөөлж бага зэрэг өссөний үр дүнд алт долоо хоногийг 0.3 хувийн өсөлттэй өндөрлүүлсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top