Олон улсын валютын сангаас 2013 онд ОХУ-ын эдийн засаг 2,5 хувиар 2014 онд 3,25 хувиар өсч эдийн засгийн өсөлт саарахыг анхааруулсан байна. Тус улсын эдийн засгийн өсөлт саарч буйг бизнесийн орчин таатай бус байгаа, инфляци өндөр байгаа зэрэгтэй холбон тайлбарласан байна. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг хангах үүднээс төсвийн зарлагыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж буй нь инфляцийг цаашид хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг бууруулж болзошгүйг ОУВС-ын шинжээчид ОХУ-ын засгийн газарт сануулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )