Лондонгийн металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6,777 ам.долларт хүрч буурлаа. Долоо хоногийн өмнө 7005 ам.долларт хүрч буурсан уналтыг шинжээчдийн тодотгож байсан юм. RBC Capital Markets LLC компанийн шинжээчид энэ жил зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 127 мянган тонноор илүү гарах таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд ирэх жил шинэ уурхайнууд ашиглалтанд орсноор энэ хэмжээ 1 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгааг Bloomberg-т мэдээлсэн байна. Дэлхийн эдийн засаг нөхцөл байдлаас шалтгаалан зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ таамаглаж байснаас ч илүү гарахыг шинжээчид мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )