Нефтийн хараат байдлаас гарах эрмэлзэл өндөртэй манай улс Хойд Солонгосоос тодорхой хэмжээнд нефтийн бүтээгдхүүн импортлох төлөвтэй байна. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй HBOil компани нь БНАСАУ-ын (Хойд Солонгос улсын) төрийн өмчит Сунгри газрын тосны үйлдвэрийн 20 хувийг худалдаж авсан байна. HBOil компани нь Сунгри газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цаашид Монгол улсын зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Bloomberg-т мэдээлсэн байна. Мөн Монгол Улс нь өдөрт 22 мянган баррель нефть хэрэглэдэг бөгөөд жилийн хэрэгцээ нь 1,1 сая тонн болохыг, 2012 онд нийт 3,66 сая баррель нефт буюу 585 мянган тонн газрын тос экспортлосныг Bloombetg-т мэдээлжээ.
Сунгри газрын тосны үйлдвэр нь Хойд Солонгос улсын зүүн хойд хэсэгт эдийн засгийн тусгай бүс болох Расон хотод байрладаг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )