Наран улсын экспорт өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Япон улсын эдийн засаг эхний улирлын байдлаар 4,1 хувь өссөн бөгөөд 2-р улирлын эцсээр 2,9 хувь өсөх таамаглалтай байна. Енийн ханш өнгөрсөн 6 сарын хугацаанд 12 хувиар буурсан нь тус улсын экспортыг өсөхөд голлох нөлөөллийг үзүүлсэн байна.  Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус улсын экспортын хэмжээ 10,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсоныг Япон улсын сангийн сайд 2013 оны 6 сарын 19-нд мэдээллээ. Экспортын хэмжээ өссөн ч гэсэн тус улсын гадаад худалдаа 11 сарын турш алдагдалтай гарч байгаа бөгөөд 5-р сарын гадаад худалдааны алдагдал 10,4 тэрбум долларт хүрсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top