Бид Лондонгоос амжилттай “хуулж” байгаа бололтой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Төрийн өмчийн хороо болон Лондонгийн хөрөнгийн бирж групп хамтран 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Стратеги түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Энэ ажлын хүрээнд Дэлхийн томоохон 16 Улсын 30 орчим бирж, санхүүгийн байгууллагууд болон Олон улсын хоёр байгууллагын ашигладаг “Миллениум ай ти” системийг нэвтрүүлж буй.

Төрийн өмчийн хорооны удирдлагууд “Монголын хөрөнгий бирж”, М  ай ти системийн холбогдох мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзан “Монголын хөрөнгий бирж”, тэр дундаа Миллениум ай ти системийн хэрэгжилт, өнөөгийн байдал, үйл ажиллагааны түвшин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хүрэх үр дүнгийн талаар ярилцлаа. Уулзалтанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од, Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг  хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл, Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаа болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Дэд захирал Г.Саруул, Санхүү хариуцсн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхзул, Зах зээлийн хөгжлийн хариуцсан захирал Андрью Экономидес, Ruwan Hettiarachi болон Rajive Silva нар оролцлоо.

Миллениум ай ти системийг хэрэгжүүлж эхэлснээр онлайн арилжаа, Төлбөр тооцоо Т+3 систем, ETF, үүсмэл үнэт цаас гэх мэтчилэн бүх төрлийн хэрэгсэл арилжих, захиалгын илүү нарийн нөхцлүүд, зах зээлийн хяналтыг илүү бодит горимд хэрэгжүүлэх зэрэг давуу талтай болж байгааг системийг хэрэгжүүлэгчид онцлон хэллээ.

 Төрийн өмчийн хорооны удирдлагууд Хөрөнгийн биржийн удирдлагуудтай мэдээлэл солилцсоны дараа төлөвлөгөө гарган ажиллаж тулгамдсан асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, гэрээний биелэлтийн явцад хяналт тавьж, гэрээний үр дүн сайн гарах тал дээр анхаарах, гэрээнд оролцогч талууд хариуцлагатай ажиллаж, гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх учиртайг онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top