Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 20 сая ам.доллар, 64 сая юань тус тус худалдсан байна. Төв банк банкуудад 166 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Мөн түүнчлэн, 10 сая юанийг своп хэлцлээр худалдаж, валютын захад юань нийлүүллээ.
Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )