7002 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлсэн эхний 6 хоногт  хэрэгжилт ямар байгаа талаар мэдээллийг хүргэе. Өмнө нь олгосон ипотекийн зээлээс 587.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 7002 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 195.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 90.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 207 иргэнд 8.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top