АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Бэн Бернанке улсынхаа эдийн засгийн өсөлтийг таамаглаж байснаас өндөр байгаа тухай тэмдэглээд энэ хэвээр үргэлжилвэл энэ оны сүүлээр бонд худалдан авалтыг бууруулах ба цаашилвал ирэх оны дунд гэхэд бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжтой тухай мэдээлсэн нь ам.долларын ханш чангарах нөхцлийг бүрдүүллээ. Ер нь бол тус банкны шийдвэр өнгөрсөн долоо хоногийн гол анхаарал хандуулах асуудал байлаа. Учир нь зах зээлд оролцогчдын хүлээж байсан үр дүн гарсан юм.
Долоо хоногийн дунд үеэс эхлэн ам.долларын бусад валютуудын эсрэг ханш чангарч эхэлсэн юм. Долоо хоногийн сүүлийн өдөр ам.долларын ханшийн чангаралт үргэлжилснээр голлох валютуудын эсрэг ханш нь 2012 оны 7-р сараас хойшхи хамгийн өндөр өсөлттэй (2.1%) долоо хоногоо үдлээ. Энэ өдөр Грек улсын засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа Зүүний ардчилсан нам засгийн газраас гарах талаар тус улсын төв телевизээр мэдэгдэл хийсэн нь улс төрийн тогтворгүй байдал дахин бий болох магадлал өндөр байгааг харуулсан ба еврогийн ханш үүнтэй холбоотойгоор суларсан байна. Мөн зах зээл нилээд тодорхойгүй нөхцөл байдал руу орж ирж байгаа нь иен, Швейцарь франк зэрэг эрсдэл багатай валютуудын ханшинд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид харж байна.
Засгаас гарах шийдвэр валютын ханшийг сулрууллаа

Сэтгэгдэл ( 0 )