Ам.доллар, юань нийлүүлсэн ч, хангалтгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Дотоодын зах зээл дээрх ам.доллар, юаний ханшууд чангарсан хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны дуудлага худалдаагаар нийт 77.5 сая ам.доллар, 179.5 сая юань тус тус зах зээлд нийлүүлэгдсэн ч хангалтгүй байсан юм. Долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1447 төгтөг, юаний ханш 236.80 төгрөгт тус тус хүрсэн байв. Өчигдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 20 сая ам.доллар, 64 сая юань тус тус худалдсан байна.

Ер нь бол дээрх байдал нь дотоод дахь валютын эрэлт их байгааг харуулж байгаа бөгөөд монголбанкнаас банкуудад төгрөгөөр их хэмжээний эс үүсвэр байршуулж байгаа нь үүний нэг шалтгаан байж болох юм гэж эдийн засагчид харж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top