Чанга бодлогын өмнө бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж үзэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

АНУ-ын төв банк мөнгөний тэлэх бодлогоо бууруулах болсон явдал Европын эдийн засагт мөн нөлөөлөх нь тодорхой ба эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд төдийлөн дээшлэхгүй гэсэн хүлээлт байна. Европын төв банкны гишүүн “Jens Weidmann” “одоогийн байгаа хүүгийн түвшинд банкууд болон компаниуд хэт дасах хэрэггүй” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр инфляцийг ойрын үед өснө гэж бодохгүй байгаа ч Европын төв банк мөнгөний чанга бодлого явуулах боломжтой бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж үзэж буйгаа ч мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top