403 орон сууцны зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Орон сууцны санхүүжилтийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 8 хоногийн мэдээг хүргэе. Өмнө олгосон ипотекийн зээлээс 609.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 8712 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 250.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 102.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 403 иргэнд 17.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top