300 тэрбумын арилжаа хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Монгол улс хөдөө аж ахуйн түүхий эд бараа материалыг худалдан борлуулах хөдөө аж ахуйн биржтэй болоод төдийлөн удаагүй байгаа боловч энэ хугацаанд 56 өдрийн арилжааг зохион байгуулж 300 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжааг хийгээд байгаа юм. Үйл ажиллагаа эхэлсэн энэ багахан хугацаанд нэлээдгүй үр дүнтэйгээр ажиллаад байгаа тус биржийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар илэрхийлж тус биржийн 57 дахь удаагийн арилжааг цан цохин нээлээ.

Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа эхэлсэн эхний сардаа 18 удаагийн арилжаагаар цагаан цайвар бараан ангилаагүй 4 төрлийн ноолуурын 129,5 тэрбум төгрөгийн арилжсан бол 5 дугаар сард 23 удаагийн арилжаагаар дээрх 4 төрлийн ноолуур болон тэмээний завод ноосыг 129,8 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Харин энэ сарын 3-21-ны хооронд 49 тэрбум төгрөгийн ноолуур 64 сая төгрөгийн хонины угаасан ноосыг арилжааг хийгээд байгаа томоохон амжилт болохыг албаныхан үнэлэн хэлж байна. Цаашид тус бирж үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, арилжигдаж байгаа түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд гол оролцогч тал болох бараа түүхий эд нийлүүлэгчдийг мэдээллээр хангаж биржийн үйл ажиллагааг тэлэх ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top