”Шарын гол” ХК-д хувьцаа худалдан авахыг зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

 Санхүүгийн Зохицуулах Хорооны  хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

- “Нью евро ази ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

- “Шилийн зоо”, “Монконкорд”, “Арвижих хишиг” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

- “Халх хөгжил” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

- “Чинду” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Даатгалын зохицуулалтын хүрээнд:

- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 2013 оны цэвэр хураамжийн хувийг 60 хувь байхаар тогтоов.

- “Тэгш сонголт эстимэйт” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

- “Монре даатгал” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Шаравпилжээгийн Ариунааг томилохыг зөвшөөрөв.

- “Ард даатгал” ХХК-д дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

- Хай Би Ойл” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөв.

-Азиа пасифик секьюритис” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цэрэнбатын Хатуутөмөрийг томилохыг зөвшөөрөв.

- Превалент” ХХК-д андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.

- Глобал ассет”, “Зюс капитал” ХХК-ийн брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

- Шүүхийн шийдвэрүүдээр Улсын бүртгэлээс хасагдсан Орхон жимс ногоо” ХК, “Асралт хайрхан” ХК, “Монгол шүдэнз” ХК, “Шинэс” ХК, “Жавхлант хараа” ХК, “Дээд буян” ХК гэсэн зургаан хувьцаат компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.

- Шарын гол” ХК-иас “Нако түлш” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрөв.

Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх үнэлгээний компаниар бүртгэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top