Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 9 хоногт ямар үр дүнтэй байгааг харъя. Өмнө олгосон ипотекийн зээлээс 617.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 9142 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 262.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 112.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 579 иргэнд 26.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )