Ам.доллар, юаний ханш барьцгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн ч,  Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Харин банкуудад 95 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ.

Ер нь дотоодын зах зээл дээрх ам.доллар, юаний ханшууд чангарсан хэвээр байгаа. Монголбанкны өнгөрөгч долоо хоногийн дуудлага худалдаагаар нийт 28.0 сая ам.доллар, 135.0 сая юань тус тус зах зээлд нийлүүлэгдсэн ч ханш огцом чангарсаар байгаа нь эрэлт өндөр байгааг харуулж байлаа. Долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1457 төгтөг, юаний ханш 238.60 төгрөгт тус тус хүрсэн байв. Ам.долларын арилжааны ханш сүүлийн 2 долоо хоногт нийт 20 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй  байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top