Дэлхийн зах зээл дээр алтны ханш 1,247.10 ам.доллар байна. Өнгөрсөн долоо хоногт шар металлын ханш 1,200 ам.доллароос доошоо орсон нь 2010 оны 8-р сараас хойш анх удаагаа ингэж доошоо унасан үзүүлэлт юм. Алтны зах зээл дээрээс хөрөнгө оруулагчдын итгэл суларч байгаа энэ үед Холбооны нөөцийн сангийн шийдвэр томоохон нөлөө үзүүлж байгаа талаар шинжээчид тэмдэглэж буй юм. Цаашид алтны ханш буурсан хэвээр байна гэсэн таамгийг зарим шинжээчид хэлж буй бол ханш эргээд өснө гэх байр суурьтай шинжээчид ч байгаа юм.
Тэгвэл “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “Credit Suisse” зэрэг олон улсын томоохон банкууд алтны үнийн таамаглалаа бууруулах талаар ярьж эхлээд байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банкны дараагийн шийдвэртэй алхам, хөрөнгө оруулагчдын сонирхлыг харж байж дахин хэлэлцэх талаар мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )