Хар тосны ханш өсөв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Дэлхийн зах зээл дээр металлуудын ханш уналттай байгаа бол газрын тосны үнэ харьцангуй өсөлттэй байна. Өнөөдөр баррель түүхий нефтийн үнэ 104.78 ам.доллар байна. Ер нь нефтийн ханшийн тухайд өнгөрөгч долоо хоногийн эхний өдрүүдэд АНУ-д удаан эдэлгээтэй барааны захиалгын хэмжээ өнгөрсөн 5-р сард өссөн мэдээлэл гарсан нь түүхий нефтийн ханшийг өсөхөд түлхэц үзүүлсэн юм. Мягмар гарагт Лайт төрлийн түүхий нефть 53 цент буюу 0.6 хувиар өсч, 95.70 ам.долларт, Брент түүхий нефть 67 центээр өсч, 101.83 ам.долларт хүрсэн. Түүнчлэн томоохон хөрөнгө оруулалтын банкны нэг болох “Goldman Sachs” банк 2013 оны сүүлийн хагас жилд дэлхийн эдийн засаг сэргэнэ гэж мэдээлэл хийсэн нь тус активын ханшинд мөн эерэг нөлөө үзүүлсэн байна. Энэхүү ханшийн өсөлт долоо хоног дуустал үргэлжилсэн төдийгүй түүхий нефтийн ханш сүүлийн 3 сарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлттэй сарыг өндөрлүүллээ. Учир нь арилжааны сүүлийн өдөр АНУ-ын хэрэглэгчдийн итгэлцлийн индекс өссөн дүнтэй гарсан бөгөөд Европын топ экспортлогч орон болох Герман улсын жижиглэн худалдаа өссөн нь нөлөөлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top