743 иргэнд байрны зээл олголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 11 хоногийн мэдээллийг хүргэж байна. Өмнө олгосон ипотекийн зээлээс 628.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 10062 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 287.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.Иргэд 124.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 743 иргэнд 35.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top