Хүлээлт үүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Английн эдийн засаг сэргэж байгааг  өнгөрөгч долоо хоногт гарсан зарим мэдээллээс харж болохоор байгаа юм.  Тус улсын үйлчилгээний салбарын өсөлт 4-р сард таамаглаж байснаас сайн өсөлттэй гарсан. ДНБ-ий дөрөвний гурвыг нь бүрдүүлдэг үйлчилгээний салбарт өсөлт гарсан нь шинжээчдэд тус улсын эдийн засгийн өсөлт 1%-д хүрч өсөх байх гэсэн хүлээлт үүсгэлээ.

Тэгвэл АНУ-ын тухайд тус улсын ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө мэдэгдэж байсанчлан төв банкны ерөнхийлөгчид хэд хэдэн хүний нэр дэвшихээр байгаа цуурхал тараад байгаа нь мэдээж анхаарал татсан мэдээ юм. Харин Бэн Бернанкегийн ажлыг цааш үргэлжлүүлэх хамгийн өндөр магадлалтай хүн нь түүний орлогч гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.

Манай өмнөд хөрш БНХАУ-ын тухайд Ардын банкны зүгээс банк хоорондын захын хүүг буцаан тогтворжуулсан нь санхүүгийн хувьцаануудад эерэгээр нөлөөлж сүүлийн хоёр сарын хамгийн өндөр өсөлттэй арилжаалагдсан мэдээ байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар тус улсын одоогийн хэрэгжүүлж буй бодлого эдийн засагт таатай нөлөө үзүүлж байгаа гэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top