Хөгжлийн банкны хөрөнгийг нэмнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 07

Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, 2012 онд 23.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмжээ. Хөгжлийн банк өнгөрсөн онд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын баталгаатайгаар 580 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлж,үүнийгээстратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан. Төслийн цар хүрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээс хамааран Хөгжлийн банкнаас дахин олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргахад өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх хууль зүйн шаардлагатавигддаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top