Үндэсний үйлдвэрлэгчид сурагчийн дүрэмт хувцас нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 07

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр боллоо. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлтэй зээл олгохоор шийдвэрлэлээ.

Манай улсад 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэгтэй. Дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл тулсанхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.

Өнөөг хүртэл өмнөд хөршид үйлдвэрлэсэн 100 хувь химийн ширхэгт хямд төсөр материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн оруулж ирсээр байгаа. Ийм хувцас эдэлгээ, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул 2011 онд сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг стандарчилсан. Гэвч энэ стандартын дагуу үйлдвэрлэл явагдахгүй, орон нутгийн боловсролын газрууд гэрээлсэн газруудаасааимпортоор оруулж ирсэн хувцсаар сурагчдыг хангах байдал үргэлжилсээр байгаа тул Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар" боловсруулан гаргажээ. Жишиг загварын дагуу монгол хонины ноосны даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top