927 иргэнд зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

 

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 13 хоногийн мэдээллийг хүргэе. Өмнө олгосон ипотекийн зээлээс 745.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 10704 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 305.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 134.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 927 иргэнд 44.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top